Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан 12 дахь жилдээ зарлагдлаа.

Ээждээ бичсэн шилдэг захидлыг шалгаруулах уг улсын уралдаанд хаягласан захидлаа А4 хэмжээтэй нэг нүүрт багтаан компьютер дээр шивж, Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! и-мэйл хаягаар болон Mongolian national broadcaster фэйсбүүк хуудас руу 2020 оны гуравдугаар сарын 4-ний 16:00 цаг хүртэлх хугацаанд илгээгээрэй.

Түүнчлэн “Ээждээ захидал бичээрэй-2020” улсын уралдааны шилдэг захидлын эзэн буюу түрүүлсэн оролцогчийг 800 мянган төгрөг, хоёрдугаар байрт шалгарсан хоёр захидлын эзнийг 500 мянган төгрөг, гуравдугаар байрт орсон гурван хүнийг 300 мянган төгрөг, тусгай байрт шалгарсан 14 үзэгчийг 100 мянган төгрөгийн мөнгөн шагналаар шагнаж, урамшуулна.

“Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны оролцогч та ээждээ хаягласан захидалдаа өөрийн овог нэр, хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичээрэй.