A A A

Герман Улсын Дрезден/Радэбүэл хотноо 2018 оны 7 сарын 9- ноос 17- ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчид ДЭЛХИЙН АВАРГА болсон баяртай мэдээг хуваалцахад таатай байна.

Уг тэмцээнд 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд ЭОУМ С.Хандсүрэн ахлагчтай СМ Д.Сэржмядаг, CM П.Бүжинлхам, СМ Б.Мягмарсүрэн нар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгажээ.

Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд ДЭЛХИЙН АВАРГА болсон ахмад шатарчиддаа баяр хүргэж цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсье!

Мөн Герман улсад хүрэлцэн ирэхээс буцах хүртэл сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэн тосож авах, орчуулга хийж өгөх, Берлин Дрезден, Франкфурт хотуудын хооронд билет бичүүлж өгөх, буудалд хүргэж, онгоц унаанд суулгах гэх мэт халуун дэмжлэг үзүүлсэн Берлин хотын Цог Tsog Berlin- клубын Даваанаа, Davana Yumjee, Моочоо, Dorjsuren Doyoddorj, Дрезден хотын Мига, Франкфурт хотын Тулгаа Tulga-Ochir Sugar нартаа ахмад шатарчид маань чин сэтгэлийн талархал дамжуулсныг уламжилж байна.