A A A

2018 оны 5 сард Унгар улсын Будапешт хотод зохиогдсон Европийн ахмад сагсан бөмбөгчдийн 10 дахь удаагийн тэмцээн дээр МСБХ-ны Европ дахь салбар зөвлөлийн Тэргүүн ОУХМ, Ж.Бат-өлзий Batulzii Jadamba үүрэгт ажлаа өгөхтэй холбогдуулан түр зөвлөлийг 5 хүний бүрэлдхүүнтэй баталж байгуулсан талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Европ Дахь Салбар Зөвлөл

Уг зөвлөл нь 2019 оны Европийн ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээн болох улсыг болон тэргүүнийг сонгох үүрэгтэйгээр түр комисс байгуулагдаж сүүлийн жилүүдэд Насанд хүрэгч болон Ахмадын тэмцээнд оролцож байсан баг, клубын ахлагч тэргүүн нарын дунд нээлттэй сонгууль явуулан дүнгээ гаргажээ.

Багуудын ахлагч нарын дунд явуулсан нээлттэй санал асуулгаар ХБНГУ-д ажиллаж амьдарч буй сагсан бөмбөгийн спортын мастер, Цог Берлин Монгол спорт клубын гишүүн Б.Дашдоржийг сонгосон бөгөөд Салбар зөвлөлийн тэргүүнийг МСБХ-ноос батламжлан ирүүлсэн байна.

Шинэ тэргүүн ажилдаа орж удирдах зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан мэдээлэл ирүүллээ.

Б.Дашдорж / Салбар зөвлөлийн тэргүүн / Baldan Dashdorj

Удирдах зөвлөлийн гишүүдэд:

С.Батбаатар Унгар /Моn-Hun/ Sodnomdarjaa Batbaatar 

Д.Эрдэм Герман /Monber/ Erdem Damdinsuren

Д.Гэрэлмаа Швед /Od/ Gerelee OD

Д.Дамдиндорж Чех /Moneypolo/ Dashitseren Damdindorj

Б.Амгалан Австри /Нэг зүрх тбб/ Amgalan Bold

Д.Ганболд Польш /Шонхор/ Damdin Ganbold

Ц.Намжилмаа Швейцари Ozm Tseso Namzuk

О.Эрдэнэ /Monbrit/ Erka Oyunbileg нар орсон байна.

Салбар зөвлөл нь Европ тивд болдог сагсан бөмбөгийн ахмадын болон насанд хүрэгчдийн тэмцээнийг нэгдсэн зохион байгуулалтаар хангах, сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах, амьдарч буй орны болон оролцогч багууд, сагсан бөмбөгөөр хичээллэгч, сонирхогчдын эрх ашгийг хамгаалах, спортын амжилтын судалгаа гаргах, холбогдох түвшинд баталгаажуулах, үнэлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанууд явуулах юм байна.

2013-2018 онд салбар зөвлөлийн тэргүүнээр ажилласан ОУХМ Ж.Бат-Өлзий таны (Batulzii Jadamba) цаашдийн ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд Шинэ сонгогдсон тэргүүн болон Удирдах зөвлөлийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

 

Биеийн тамир мандтугай УРА.