Drucken

Европын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, нийтийн биеийн тамир спортод залуу үеийг татан оролцуулах, спортоор дамжуулан ойртуулан нөхөрлүүлэх ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ СПОРТ ӨДӨРЛӨГҮҮДИЙН ийн нэг Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн Бүгд найрамдах Чех улсын нийслэл Праг хотод амжилттай өндөрлөлөө.

 

 

Европын Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 13 дахь тэмцээнд эмэгтэй төрөлд ХБНГУ-ын Скай баг түрүүлж 2017, 2016, 2015 онд тасралтгүй түрүүлсэн амжилтын буухайгаа нэмж 4 дараалан түрүүлсэн дархан аварга баг боллоо.

Мөн тэмцээний түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж залуу үе түрэн гарч ирж буйгаар энэ тэмцээн онцлог болж байна.

Алт Швед Улс (Т. Ү. Т. Д ), мөнгөн медалийн эзэд Швед MGL бг буюу Шведийн багууд эзэлсэн бол 2016 онд өсөх ирээдүйтэй залуу тамирчны шагнал авч байсан Шведийн Маргад энэ тэмцээний гялалзах Од байлаа.

Эрэгтэй хүрэл медалийн эзэд ОХУ ийн Гэрэгэ баг,

Эмэгтэй мөнгө Швед G17, хүрэл Чехийн тэмүүлэл баг

Эрэгтэй, эмэгтэй Шилдэг 4 багт

Эрэгтэй 4-т Мон-Брит Их Британи

Эмэгтэй 4-т Гэрэгэ ОХУ

Баг тамирчидаа баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.