Drucken

Цар тахлын улмаас хойшлогдоод байсан тэмцээн маань энэ жил зохион байгуулагдах боллоо

Дэлхий нийтийг хамарсан Kовид-19 цар тахлын улмаас Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 12 дахь удаагийн тэмцээн 2020 оноос хойшилдоод байсан билээ.

Гэвч эрүүл мэндийн байгууллагууд, эрдэмтэд, улс орнуудын нөр их хүчин чамрайлтаар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй богино хугацаанд вакцин үйлдвэрлэгдэж, дийлэнх орнуудад хүн амын дийлэнх хувь дархлаажуулалтад хамрагдсанаар цар тахлын давалгаа намжиж, эмнэлэг эрүүл мэндийн газруудын ачаалал хяналтад орох хэмжээнд буурч буй нь Цар тахлын төгсгөл ойртож, хэвийн амьдралд шилжих сайхан цагын дохио хэмээн хэмээн улс орнууд хязгаарлалтаа аажмаар буулгаж буй билээ.

Энэхүү урин цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан Европын Монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн 12 дахь удаагийн тэмцээн Франц улсын Роун ( ROUEN ) хотноо 2022 оны 5 -р сарын 7-ноос 8 – ны өдрүүдэд зохион байгуулагдахаар тов гарсан баяртай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. 

Удаан уулзаагүй анх нөхөд, баг тамирчидаа

Та бүхнийтэйгээ FRANCE , ROUEN хотод удахгүй баяртай уулзалдахын хүсэн ерөөгөөд тухайн үед мөрдөгдөх халдвар хамгааллын дүрэм журмыг сахин, мөн вакциндаа хамрагдсан байх, шаардлагатай тохиолдолд урьдчилан шинжилгээнд хамрагдан өөрийн болон бусдынхаа эрүүл мэндээ хамгаалж, хариуцлагатайгаар тэмцээндээ өргөнөөр оролцохыг уриалж байна.

Манай хамт олон өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох гэж буйдаа баяртай байна.

Берлин Цог Монгол спорт клуб