Drucken

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье!
Европын монголчуудын дунд зохиогдох ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жилээс ( 12-р тэмцээнээс) эхлэн анх удаагаа эрэгтэй 55+ насыг нэмж оруулах болсныг дуулгаж байнаа.
Бусад нас нь хуучнаараа :


Эрэгтэй нас
38-44
45-49
50-54
Эмэгтэй нас
35-44
45+
гэсэн ангиллаар тоглоно.
Мөн тэмцээн болох Францын Rouen хотод ирэх унаа тээврийн хэрэгслүүдийг дор бичлээ, гэхдээ Covid ийн дараах үе болохоор зарим нэг авиа компаниудын чиглэл өөрчлөгдсөн байж магадгүйг анхаарна уу!!
PARIS-ROUEN, BEAUVAIS-ROUEN
хооронд явах тээврийн хэрэгсэлүүд
-Онгоцны буудал-
1. Aéroport Paris Beauvais ( Beauvais хотод байдаг нисэх онгоцны буудал) (80km)
Ryanair, Wizzair, авиа компаниуд нисдэг
Боломжтой орнууд: Польш , Чех ,
Унгар , Англи, Ирланд ,Испани, Австри
2. Aéroport Paris Charles De Gaulle
Төв нисэх учир бүх орнууд(120км)
3. Aéroport Paris Orly (160km)
Easyjet, Transavia, авиа компаниуд
Герман ,Швед ,Австри, Чех гэх мэт орнууд.
-Галт тэрэгний маршрут-Парисаас
Явах буудал нь: Gare Saint-Lazare
Билет захиалга: (www.sncf.com )25€
-Автобусны маршрут- Парисаас
1. BlablaCar bus (blablacar.fr)6-9€
2. Flixbus (flixbus.fr)9-16€
Жич: Rouen хотын галт тэрэгний буудлаас
Заал хүртэл 2 км-ын зайтай болно.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч:
Гэрэгэ Холбоо.