Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Монголын бүх ард түмний „XV наадам”-ын хүрээнд „Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн“-ийг 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Францын Роун хотноо амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

 

 

Тэмцээнийг Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайд У.Нямхүү нээж Монгол Улсын Засгийн газраас хүн амаа эрүүл чийрэг байлгах, дархлааг нь дэмжих, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэж, спортоор дамжуулан улс орноо сурталчлах, гадаад харилцааг хөгжүүлэх ач холбогдлыг онцоллоо.

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын хорооноос Франц дахь Монголчуудын Гэрэгэ холбооны тэргүүн Б.Отгонбаярыг Биеийн тамирыг хөгжүүлэх үйл хэрэгт оруулж буй хувь нэмрийг өндөрөөр үнэлж Биёийн тамир спортын газрын Алтан Медалиар шагнаж урамшуулсаныг Европ дахь Монгол сагсан бөмбөгийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Б.Дашдорж нээлтийн үеэр гардууллаа.

Монгол улсын шүүгч В,Төмөрбаатар тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан бол тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Монгол улсын шүүгч Б.Ууганцэцэг нар Монгол улаас зорин ирж, Улсын шүүгч Гомбоо Турк улсаас хүрэлцэн ирж, Гэрэгэ холбооны шүүгч Ө,Баярмөнх нар тус тус ажиллалаа.

Энэ удаагийн тэмцээнд Австри, Испани, Их Британи, Франц, Швейцарь, Польш, Чех, Швед, Герман зэрэг орнуудаас 6 насны ангилал (эрэгтэй 38-44, 45-49, 50-54, 55-аас дээш, эмэгтэй 35-44, 45-аас дээш насны)-д 36 баг оролцож хурд, хүчээ сорив.

„Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн“-ний

эрэгтэй – 38-44 насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг германы “Монбер” баг, хүрэл медалийг МонСток (швед) ;

– 45-49 насны ангилалд алтан медалийг германы “Монбер” баг, мөнгөн медалийг францын “Гэрэгэ” баг, хүрэл медалийг чехийн “Хөх Монгол” баг;

– 50-54 насны ангилалд алтан медалийг чехийн “Хөх Монгол” баг, мөнгөн медалийг “Берлин Цог” баг, хүрэл медалийг швейцарийн “GM Star” баг;

– 55-аас дээш насны алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг германы “Берлин Цог” баг, хүрэл медалийг польшийн “Андууд шонхор” баг;

эмэгтэй – 35-44 насны ангилалд алтан медалийг германы “Берлин цог” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг австрийн “Кристал” баг;

– 45-аас дээш насны ангилалд алтан медалийг францын “Гэрэгэ” баг, мөнгөн медалийг английн “Монбрит” баг, хүрэл медалийг германы “Берлин цог” баг тус тус хүртлээ.

Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулахад нөр их ажил, сэтгэл цаг зав зарцуулагддаг билээ. Тиймээс Ерөнхий зохион байгуулагч Гэрэгэ холбооны хамт олонд болон хамтран зохион байгуулж, дэмжиж оролцсон Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ, ивээн тэтгэгч байгууллага хувь хүмүүс болон хүрэлцэн ирж оролцсон, дэмжсэн нийт баг тамирчиддаа талархал илэрхийлье.

Дараа дараагийн тэмцээн уралдааныг зохион байгуулахад анхаарууштай дараах зүйлсийг нөхөрсөгөөр санал болгох нь зүйтэй хэмээн бодож байна.

Үүнд:1. Тоглолтын хуваарь кодексууд цаг тухайдаа гарах / Сүүлийн тэмцээнүүдэд техникийн зөвлөгөөний дараа шууд оноолт тоглолтууд гардаг уламжлал бүрэн тогтсон/, 2. Онооны протоколл болон тоглох багуудын мэдүүлгийн хуулга зааланд бэлэн байх3. Маргаан гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэсэнийг 2 багуудад болон үүнээс үүдэн байр өөрчлөгдөж буй багуудад ил тод танилцуулдаг байх4. Тэмцээний шилдэг тоглогч нарын ямар шалгуураар тогтоосон шүүгчдийн комиссийн шийдвэр гарсан байх.5. Тамирчдад тоглолтын заал бүрт халуун хоолоор үйлчлэх зохих зөвшөөрлийг авсан байх6. СБС-ын өндөр зэрэг цол бүхий тамирчин өөрийн орноос баг орсон тохиолдолд өөр орны багт тоглох эрхгүй дүрмээ мөрдүүлэх хяналт тавих, эсхүл тус дүрмийг цуцлах7. Багуудын тоглолтын хуваарь, нэнн багын тоглолтын хоорондын зайг аль болох жигд хувиарлах. 8. Тэмцээний Ерөнхий шүүгч өөрөө аль нэг багт тоглож буй тохиолдолд өөрийн багтай холбоотой санал гомдолд хэрхэн шийдвэрлэх талаар ил тод мэдээллэх

Европ дахь Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах 11 дэхь удаагийн тэмцээн 2019 онд ХБНГУ -д зохион байгуулж байсан бөгөөд цар тахлын улмаас 2020, 2021 онуудад өнжиж энэ онд Францын Роун хотноо ийнхүү өндөрлөлөө.

Ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулах улсыг Техникийн зөвлөгөөний хурлын үеэр хэлэлцсэн бөгөөд Австри болон Чех улсуудаас ирэх тэмцээнийг зохион байгуулах санал ирсэнийг хэлэлцэн 2023 онд 13-р тэмцээнийг Чех улсад Хөх Монгол клуб зохион байгуулахаар болсоныг сонордууллаа.

Биеийн тамир мандтугай.

2022 оны 5 дугаар сарын 12