Mongolchuud Germand

Mongolchuud Germand - Informationsportal
A A A

Энэ жилийн тэмцээнд эмэгтэй төрөлд 15 багаас авхаалж самбаа, ур чадвар, эв нэгдэлээрээ хошуучлан оролцож Алтан медалийн эзэд болсон Цог клубын баг тамирчиддаа болон энэ жил 4 дэх удаагаа түрүүлж ДАРХАН АВАРГА болж буй Бельги улсын тамирчиддаа халуун баяр хүргэе.

Ирэх амралтын өдрүүдэд буюу 2018 оны 10 сарын 13-14-ны өдрүүдэд Австри улсын Линз хотод зохиогдох Европ дахь Монголчуудын волейболын аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээний үйл ажиллагаа, баг тамирчдад Цог Монгол спортын клубын хамт олны өмнөөс амжилт хүсье. Nyamaa Togsoo Suld Volleyboll

Европын орнуудад ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол залуучуудад спортоор нөхөрлөх, харилцан суралцах боломж олгодог, жилээс жилд өргөжин тэлж буй уламжлалт тэмцээнээ улам бүр чанартай зохион байгуулж ирсэн та бүхнийхээ ажлыг үргэлж дэмжин ажиллах болно

Спортын анд нөхөд Монголчууд, бидний найз нөхдөө, өргөн олноор хүрэлцэн очиж тамирчид зохион байгуулагч холбоодоо дэмжиж оролцохыг уриалж байна.

Сайхан мэдээ- Германы Монголчуудаа, БЕРЛИНЧҮҮДЭЭ, Монголын тамирчидаа дэмжицгээе. АМЖИЛТЫН НЭГ ТУЛГУУР - ХӨГЖӨӨН ДЭМЖИЛТ БИЛЭЭ.

Монгол Улаанбаатар баг Дэлхийн сагсан бөмбөгийн цуврал гранпри тэмцээний ноймер нэг буюу А зооны 1-р багаар толгойлж 8 сарын 31 ний төв европын цагаар 18 цагаас Германы Bonn багтай тоглолт эхлэнэ.

Тэмцээнд дэлхийн аваргад ордог шигшээ багууд Польш, АНУ, Хорват, Монгол, Герман болон олон орны шигшээ багууд сугалаа гарсан байна.

Берлин хотод болох ING 3x3 Berlin Challenger 2018 - тэмцээнд энэ тав дахь хагас сайн өдрүүд буюу 8 сарын 31, 9 сарын 1 ны өдрүүдэд оролцоно.

 

Mall of Berlin- д

Хаяг: Leipziger Platz 12, 10117 Berlin

Der Eintritt ist frei. 

Von 31. Aug um 17:00 bis 1. Sep um 22:30

Хөх толбо 2018 тэмцээний тов - Европ дахь ахмад сагсан бөмбөгчдийн дундах сайн үйлсийн төлөөх 5 жилийн ойн нээлттэй тэмцээн ХБНГУ-ын Хаале хотод 2018 оны 11 - р сарын 3 наас 4 нд болно. Тус нээлттэй тэмцээн Польш улсын Вроцлов хотод зохион байгуулагдаж ирсэн ба энэ жил ХБНГУ -ийн Хаале хотод зохион байгуулагдаар шийдвэрлэсэн байна. Уг тэмцээний орлогоор Хөх толбо холбооноос Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн салбарт хандив тусламжийн үйлс зохион байгуулдаг уламжлалтай юм.

 

Герман Улсын Дрезден/Радэбүэл хотноо 2018 оны 7 сарын 9- ноос 17- ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд Монгол Улсын ахмад шатарчид ДЭЛХИЙН АВАРГА болсон баяртай мэдээг хуваалцахад таатай байна.

Уг тэмцээнд 25 орны 127 багийн нийт 570 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд ЭОУМ С.Хандсүрэн ахлагчтай СМ Д.Сэржмядаг, CM П.Бүжинлхам, СМ Б.Мягмарсүрэн нар эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгажээ.

Дэлхийн ахмадын багийн аварга шалгаруулах тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй багийн төрөлд ДЭЛХИЙН АВАРГА болсон ахмад шатарчиддаа баяр хүргэж цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсье!

Мөн Герман улсад хүрэлцэн ирэхээс буцах хүртэл сайхан сэтгэлийн туслалцаа үзүүлэн тосож авах, орчуулга хийж өгөх, Берлин Дрезден, Франкфурт хотуудын хооронд билет бичүүлж өгөх, буудалд хүргэж, онгоц унаанд суулгах гэх мэт халуун дэмжлэг үзүүлсэн Берлин хотын Цог Tsog Berlin- клубын Даваанаа, Davana Yumjee, Моочоо, Dorjsuren Doyoddorj, Дрезден хотын Мига, Франкфурт хотын Тулгаа Tulga-Ochir Sugar нартаа ахмад шатарчид маань чин сэтгэлийн талархал дамжуулсныг уламжилж байна.

Харьяа дүүрэг, улсын тэмцээнүүдэд жил бүр манлайлан оролцож, тасралтгүй амжилт үзүүлэн ирсэн төдийгүй ХБНГУ-д жил бүр зохиогдож ирсэн олон улсын хүүхдэд залуучуудын сагсан бөмбөгийн „Eastercup Berlin Moabit - FIBA Europe tournament“ –д хоёр дахь жилдээ амжилттай оролцож буй Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн Сараа багштай сагсан бөмбөгийн охидын багт халуун баяр хүргэхийн ялдамд Монгол хүнийг эрүүл саруул байлгах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийн бие бялдрын хүмүүжлийг төгөлдөржүүлэх, багийн спортыг хөгжүүлэх, улмаар алдарт тамирчдын залуу халааг бэлтгэх нэн чухал үйлсэд санаачлага, идэвх сэтгэл гарган зүтгэж буй та бүхний үйл ажиллагааг өндрөөр үнэлэн дэмжиж ХБНГУ-ын Берлин хотод ажиллаж үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудаас Уугуул нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ирээдүйн сайн сайхны төлөө чиглэсэн сайн үйлсийн аяны хүрээнд танай Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн сагсан бөмбөгийн хичээлийг дэмжин бидний хамтын сангаас 1500 евроны спортын техник хэрэгслээр дэмжихээр санал нэгтэй шийдвэрлэсэнийг үүгээр уламжлан холбоодын төлөөллөөс гардуулав.

Мөн 60 - р сургуулийн охидын баг болон энэ жил анх удаа оролцож байгаа 52 - р сургуулийн охидын багт дурсгалын бэлэг гардуулав.

Эрүүл биед саруул ухаан оршино.

2018 оны 3 дүгээр сарын 31 -ний өдөр Берлин хот

БЕРЛИН ХОТЫН СПОРТЫН “ЦОГ” КЛУБ, 

МАЙДАР ХОЛБОО ТББ, 

МОНБЕР ТЕАМ, 

МОНГОЛ ГЕРМАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ ТББ,