
NБУИНХУ болон Европын улс орнуудад суугаа Монголчуудын сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнд урьж байна. MonBrit 5 ЖИЛ - 2022 оны 9 сарын 24 KENSINGTON LEISURE CENTRE...
Read moreМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Дипломат төлөөлөгчийн газрын байранд авна.
Та бүхэнд Хумболдтийн Их сургуулийн Монгол судлалын салбарын Зуны семестэрийн эхний эрдэм шинжилгээний илтгэлийн зарыг явуулж байна.
5 сарын 3-ны Лхагва гарагт Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн эрдэмтэн багш проф. др. Ж.Цэзэн „Монгол ном, түүхэн хөгжил“ сэдвээр ярих болно. Илтгэл монгол хэлээр тавигдаж, Түвд агентурын Т.Болдгэрэл герман хэл рүү шууд орчуулна.
Германы Шлесвиг Холштайн муж улсын Килийн анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн мэс засалч Т.Тэрбиштэй ярилцлаа. Ханноверийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан энэ эрхэм ажлын гараагаа Пилхмаерийн нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах төвөөс эхэлжээ.
Тэрбээр мэс засалчаас гадна эрүүл мэндийн улс төр - менежмент, эдийн засаг судлаач мэргэжилтэй.
Та их сургуулийн эмнэлэгт ажилладаг. Монголын АШУҮИС Япон улсын дэмжлэгээр 2018 онд их сургуулийн эмнэлэгтэй болохоор зорьж буй.
Анагаахын сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?
-Монголд эмнэлгийн үйлчилгээ нь сумын, аймаг дүүргийн, нэгдсэн төвүүд болон нарийн мэргэжлийн төрөлжсөн клиникүүд гэсэн гурван шатлалтай байдаг. Харин өндөр хөгжилтэй орнууд дөрөвдүгээр шатлалын буюу их сургуулийн эмнэлэгтэй.
Энэ нь эмнэлэг, судалгааны хүрээлэнгүүд, сургууль гэсэн бүтэцтэй. Өөрөөр хэлбэл, нэг цэгт анагаах ухааны сүүлийн үеийн бүхий л оношилгоо, эмчилгээг хийдэг, эрх зүйн тусгай статустай стратегийн объект юм.
Санхүүжилтийн давуу эрхүүдтэй байдаг тул зарим оронд Өндөр технологийн анагаах ухааны парк болтлоо хөгжсөн байдаг. Чухам ийм л эмнэлэгт анагаах ухааны ололт амжилтыг судалж, нэвтрүүлдэг. Ховор тохиолдох хүнд өвчин, хавдар болон эрхтэн шилжүүлэн суулгах гээд анагаахын шинжлэх ухааны хүчийг сорих бүх зүйлээ нэг газарт төвлөрүүлж, эдийн засгийн хүнд энэ үед үр ашигтай зөв хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна.
Бүтцийн шинэчлэл хийх цаг иржээ. Монголд төрийн бодлогын түвшинд шийдвэрээ зөв гаргадаг ч харамсалтай нь гүйцэтгэл дээрээ алддаг. Чанаргүй, хагас, дутуу, стандарт бус хийсэн ажил нь эргээд шүүмжлэл дагуулдаг.
Тиймээс одоо барьж байгаа их сургуулийн эмнэлэгтээ олон улсын стандартыг судлан нэвтрүүлж, гол шинж чанарыг нь тусгах ёстой. Засгийн газар, БСШУСЯ, ЭМЯ , АШУҮИС үүнд маш их анхаарал тавих хэрэгтэй. Миний бодлоор гуравдугаар шатлалын зарим эмнэлэг, төслүүдийг их сургуулийн эмнэлэгтээ нэгтгээд нэг цогц болгох нь зүйтэй.
ХБНГУ-д төгсөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ЗААГ” нэртээ номоо өлгийдөн аваад удаагүй байгаач Монголд номын худалдаа эрхэлдэг төрөлжсөн цөөхөн хэдэн дэлгүүрүүдийн нэг Интерном-д шилдэг борлуулттай номын жагсаалт багтан оржээ. “ЗААГ” ном удахгүй Герман хэл дээр уншигчиддаа хүрэх юм байна.
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол Улсын “Биеийн тамир спортын” тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Засгийн газрын 2016 оны 158 дугаар тогтоол, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/155 дугаар тушаалыг тус тус үндэслэн Европын бүсийн спортын наадмыг зохион байгуулах комиссыг байгуулан гадаадад суралцагч Монголын оюутнуудын дунд “Универсиад - 2017” Европын бүсийн спортын наадмыг ОХУ-ын Москва хотод 2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Оюутны спортын наадмын нэгдсэн зааврын дагуу зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
https://www.facebook.com/universiade2017.moscow/?fref=ts
Залуусаа - Москва та бүхнийг урьж байна
2017 оны 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд
"Универсиад 2017" Европын Бүсийн Спортын наадам.
Сагсан бөмбөгийн тэмцээнд нэг улсыг төлөөлж эрэгтэй, эмэгтэй баг орно.
Ширээний теннисийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрлөөр,
шатрын тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлөөр тус тус зохион байгуулна.
Оролцох багийн тоо болон тамирчдын тооноос хамаарч, техникийн зөвлөгөөн дээр тоглолтын системийг тогтооно.
Иймд Москва хотод зохион байгуулагдах дээрх тэмцээнд ХБНГУ-ыг төлөөлөн сагсан бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр оролцох баг, тамирчид ЭСЯ-ны Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! болон 03047480614 утасны дугаар холбогдож бүртгүүлнэ үү.
МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ
ЭСЯ-наас ирүүлсэн мэдээлэл
ХБНГУ-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТББ-ТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ын Тэргүүн болон монголчуудын төлөөлөлтэй цахим уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Бямба гаригт Улаанбаатарын цагаар 21 цагт хийхээр төлөвлөж байна.
Иймд ХБНГУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоодыг дээрх уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалтад оролцох ТББ-ын тэргүүн, тэдгээрийн төлөөлөл ЭСЯ-ны 03047480621 дугаарын утас болон Diese E-Mail-Adresse ist vor Spambots geschützt! Zur Anzeige muss JavaScript eingeschaltet sein! цахим шуудангийн хаягаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор бүртгүүлнэ үү.
Уулзалт болох газрыг бүртгүүлсэн ТББ-уудад жич мэдэгдэх болно.
МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭСЯ
NБУИНХУ болон Европын улс орнуудад суугаа Монголчуудын сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээнд урьж байна. MonBrit 5 ЖИЛ - 2022 оны 9 сарын 24 KENSINGTON LEISURE CENTRE...
Read moreМонголын бүх ард түмний „XV наадам”-ын хүрээнд „Европын Монголчуудын ахмадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах XII тэмцээн“-ийг 5 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Фран...
Read moreЕвропын монголчуудын волейболын аварга шалгаруулах 8-р тэмцээний тов гарлаа. 2022 оны 9 дүгээр сарын 24, 25 ны өдрүүдэд Швейцарь улсын Женев хотод зохион байгуула...
Read moreСайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье!Европын монголчуудын дунд зохиогдох ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жилээс ( 12-р тэмцээ...
Read moreМаргааш буюу 6 сарын 4 нд Comedy Lab-ийн залуус Европд амьдарч, ажиллаж, сурч байгаа Монголчууддаа нэг үдэш инээд бэлэглэхээр ирсэн Хану, Төөгөө, Мөнхүүш 3-тай хамт ...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоогоор 85 оронтой х...
Read moreХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр Хүлээлт өндөртэй өдөр – Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Герман улс хэрхэн ...
Read moreЗовох цагт нөхрийн чанар. Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх иргэд 4-р сарын 30-ны өдөр Сидней болоод Мелбурнээс нисэх Катарын онгоцо...
Read moreReality is just an Illusion - Уран бүтээлч зураач Ц.Ган-Эрдэнэийн үзэсгэлэнгийн нээлтэд урьж байна 12.06 - 17 Uhr Burg Vischering / Berenbrock 1, 59...
Read moreБерлиний Монголчууд Та бүхнийг “Эх өвийн эрэлд” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Зохион байгуулагч:...
Read moreМаргааш буюу 6 сарын 4 нд Comedy Lab-ийн залуус Европд амьдарч, ажиллаж, сурч байгаа Монголчууддаа нэг үдэш инээд бэлэглэхээр ирсэн Хану, Төөгөө, Мөнх...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоого...
Read more