
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 8-р тэмцээний тов гарлаа. 2022 оны 9 дүгээр сарын 24, 25 ны өдрүүдэд Швейцарь улсын Женев хотод зохион байг...
Read moreМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС
ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ ТӨХК
МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д БОЛОН БУСАД УЛСАД СУУГАА ЭСЯ – Д
Хувийг: Хилийн чанадад дахь Монголчуудын зөвлөл ТББ
ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСАД СУУГАА МОНГОЛ ИРГЭДЭЭС НЭЭЛТТЭЙ ШААРДЛАГА ХҮСЭЛТ
Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын улмаас үүссэн хүнд үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эмч эмнэлгийн ажилтнууд, Гадаад харилцааны яам, Элчин сайдын яамдууд та бүхнийг бүхий нөөц бололцоогоо шавхан, эх орноо тус аймшигт тахлаас амжилттай сэргийлэн ажиллаж буйд бид туйлаас талархаж буйгаа юуны өмнө уламжилъя.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ Монгол улсын бүх иргэнээ татан авахын төлөө чадах бүхнээ дайчлан ажиллана хэмээсэн нь ажил болон албан шугамаар зорчиж яваад саатан, эдийн засгийн болон цаг хугацааны хувьд удаан хугацаагаар хүлээгдэж буй олон олон иргэдэд итгэл найдварын гал өдөөн захиалгат нислэг хүлээн суугаа билээ.
ХБНГУ болон Европын холбооны улсаас Герман улсаар дамжин яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн албан бус бүртгэл судалгаа
Дэлхий нийтийг хамарсан тахал өвчний улсаас үүссэн нөхцөл байдалд бүх улс орон өөрийн иргэдээ татан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулж байна.
ХБНГУ-ын хувьд гэхэд 4-р сарын 3 ны байдлаар нийт 200 мянган гадаадад зорчиж яваад саатсан иргэдээс 194 мянгыг буцаан ирүүлээд байгаа ба ердийн нислэг байхгүй газрууд руу 300 гаран захиалгат нислэгийг Холбооны засгийн газраас явуулаад байна.
Тиймээс бид ажил болон албан шугамаар зорчиж яваад саатсан, удаан хугацаагаар оршин сууж буй иргэдээс тодорхой шалтгааны улмаас яаралтай буюу 4 сарын 30 наас өмнө нутаг буцах хүсэлтэй иргэдийн албан бус бүртгэл, судалгаа Монгол улсын иргэн бүрийн эрх ашгийг төлөөлөн явуулж байна.
Герман улсын хувьд сүүлийн хоногуудад корона вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн буюу 4 дүгээр сарын 3 - ний байдлаар Жонс Хопкинс хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 89.126 иргэн халдвар авсан хэдий ч бүрэн эдгэрсэн хүний тоо 13.597 хүрсэн сайн мэдээтэй байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари болон Умард Райн-Вестфален, Баден-Вюртемберг эзэлж байгаа хэвээр байна.
Амралтын болон хорио цээртэй өдрүүдийг үр ашигтай өнгөрүүлж буй туршлагуудыг нэгтгэвэл
Шинэ коронавируст /COVID-19/ халдварын тархалттай холбогдуулан дэлхий дахинд үүсээд байгаа эрсдэлтэй нөхцөл байдлын үеэр Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ-ны Шуурхай ажлын хэсгийн ахлах, Элчин Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэгтэй уулзаж Элчин сайдын Яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл авлаа. Botschaft der Mongolei
Холбооны Герман улсын засгийн газар болон муж улсууд Халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авсан хязгаарлалтуудын арга хэмжээг хамгийн багадаа Улаан өндөгний баярын амралт дуустал (19. 04. 2020) үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.
Герман улсын хувьд сүүлийн хоногуудад шинэ коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж өнөөдрийн байдлаар Роберт-Кох хүрээлэнгийн мэдэгдсэнээр нийт 73.522 иргэн халдвар авсан ба энэ нь өмнөх өдрийнхөөс 6.156 нэмэгдээд байна. Тус Ковид-19 уушигний үрэвсэлт тахал өвчнөөр сүүлийн өдөр 140 хүн нас барснаас нийт 872 хүн барсан тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн ихээр өртсөн муж улсыг Бавари (16.497) болон Умард Райн-Вестфален(14.351), Баден-Вюртемберг(13450) эзэлж байгаа хэвээр байна.
Улсын хэмжээнд 70% -ииг эзлэх эмнэлгүүдийн ирүүлсэн статистик мэдээллээр улс даяар 20.000 гаруй амьсгалын аппарат бүхий эрчимт эмчилгээний орны боломжтой бөгөөд үүнээс одоогоор 15.000 нь сул буюу өвчтөн хүлээн авах боломжтойг мэдэгдээд цаашид тус тоог 30.000 хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Германы эмнэлгүүдийн нийгэмлэгийн дарга Гералд Газз мэдээллээ.
ХБНГУ-ын Бавари Мужийн орон нутгийн сонгууль нь 6 жилийн зайтайгаар явагддаг. Энэ удаагийн 2020 оны 3 сард болж өнгөрч буй Бавари мужийн орон нутгийн сонгуулиар МУ-ын иргэн Г. Очмаа Ochmaa Göbel Бавари мужийн нийслэл Мюнхен хотын ойролцоо орших Грэйфелфинг хотын “Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр” сонгогдож Германы улс төрд анхны “Мандат” авсан Монгол хүн боллоо.
Анхны гэдгийн уншигчдад тодруулах үүднээс тайлбарлавал Германы орон нутгийн сонгуулийг Германаар Коммуналвал (Kommunalwahl) гэж нэрлэдэг ба орон нутгийн сонгууль 6 жилийн зайтай болдог байна. Тус сургуулиар сонгогдсон Иргэдийн хурлын төлөөлөгчийг Gemeinderat/rätin гэж нэрлэнэ.
Бавари мужид аливаа хот, тосгоны иргэдийн хурлын төлөөлөгч тухайн хот болон тосгондоо ард иргэдээс сонгогдсоныхоо дараа тухайн засаг дарга нь хүлээн авч тангараг өргүүлээд түүний дараа иргэдийн Хурлын төлөөлөгчдийгөө вебсайтдаа ил тод тавьж өгдөг байна.
Европын монголчуудын волейболын аварга шалгаруулах 8-р тэмцээний тов гарлаа. 2022 оны 9 дүгээр сарын 24, 25 ны өдрүүдэд Швейцарь улсын Женев хотод зохион байг...
Read moreСайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Европын монголчуудын дунд зохиогдох ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жилээс ( 12-...
Read moreЦар тахлын улмаас хойшлогдоод байсан тэмцээн маань энэ жил зохион байгуулагдах боллоо Дэлхий нийтийг хамарсан Kовид-19 цар тахлын улмаас Европын Монголчуудын ахмад ...
Read moreХБНГУ дахь Монгол үндэсний бөхийн "Хүчтэн"дэвжээнээс энэ амралтын өдрүүдэд Монгол Наадам зохион байгуулах гэж байна. ХаягAm Ravensberg 5533829 Borgholzhausen2021 он...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоогоор 85 оронтой х...
Read moreХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр Хүлээлт өндөртэй өдөр – Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Герман улс хэрхэн ...
Read moreЗовох цагт нөхрийн чанар. Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх иргэд 4-р сарын 30-ны өдөр Сидней болоод Мелбурнээс нисэх Катарын онгоцо...
Read moreХБНГУ- д Шенгений орнуудын визатай байгаа боловч Covid 19 тахлын улмаас үүссэн хорио цээрээс шалгаалан виза хэтрүүлсэн иргэдэд энэ оны 6 дугаар сарын 30 хүртэл Торгу...
Read moreБерлиний Монголчууд Та бүхнийг “Эх өвийн эрэлд” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээнд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна. Зохион байгуул...
Read moreМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ын хөтөлбөр Зорилго: Хилийн чанадад...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоого...
Read moreХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр Хүлээлт өндөртэй өдөр – Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Гер...
Read more