
Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2019 онд Унгарын Дебрецен хотод болсон тэмцээний тоглолтын хэсгээс цувралаар хүргэж байн...
Read moreУран бүтээлч Жамсрангийн Ганболдын орчин үеийн хэв загвар бүхий монгол мебелийн үзэсгэлэн худалдаа өнгөрсөн оны 12 дугаар сард ХБНГУ-ын Штуттгарт хотноо зохион байгуулагдав.
Уг үзэсгэлэн худалдаагаар үндэсний хээ угалзыг орчин үеийн хийц загвартай хослуулсан ширээ, авдар, шүүгээ, шатрын ширээ гээд нийтдээ 20 гаруй бүтээл, монгол баатар, хаан, хатан, цамын баг, байгалийн зэрэг 10 орчим зураг, мөн хуучин мебелийг сэргээн засварлаж, монгол хээ угалзаар чимэглэн амилуулсан бүтээлүүдийг танилцуулжээ. Тухайлбал, Ikea брендийн хуучин ширээг төмрөөр бөгжлөн, монгол хээгээр чимэглэн будсан нь герман үзэгчдэд илүүтэй таалагдаж, хамгийн түрүүнд худалдаалагдан, дахин захиалжээ.
2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн шинэ төрлийн коронавирусын халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна тархалт хурдацтай нэмэгдэж, Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсад корона вирусын халдвар авсан тохиолдол илрээд байна.
Иймд хилийн чанадад оршин суугаа болон түр хугацаагаар зорчиж байгаа монгол иргэдийг өөрт ойр байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт бүртгүүлэх эсвэл https://citizen.gov.mn/ холбоосоор цахим бүртгэлд хамрагдахыг ГХЯ-наас уриалж байна.
ХБНГУ-д ажлын айлчлал хийж буй МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид Берлин хотноо “Монгол, Германы эдийн засгийн клуб” ТББ-т зочилж тус байгууллагын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтад оролцогчид Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, ХБНГУ болон европын бусад оронтой эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжийн талаар санал бодлоо солилцов.
Герман улстай бүх талын харилцааг хөгжүүлж, техник технологийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар тус улсаар дамжин Европын Холбооны бусад улс оронтой харилцаагаа гүнзгийрүүлэх зорилгоор хамтран ажиллах боломж буйг уулзалтад оролцогчид илэрхийлж байлаа. Энэ үйлсэд Герман улсад амьдарч, ажиллаж буй иргэдийн эх орноо гэсэн сэтгэл, зүтгэл, эзэмшсэн мэргэжил, мэдлэгийг бүрэн ашиглахын ач холбогдлыг талууд онцлон тэмдэглэлээ.
FairPlay - FairWorld - Спорт нөхөрлөл - Байгаль эх
уриан дор Герман улсын Берлин хотын “ ЦОГ” спорт клуб ЕВРОП ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ VII ТЭМЦЭЭНИЙ Ерөнхий зохион байгуулагчаар ажиллах ба Монгол Улсаас ХБНГУ-д суугаа ЭСЯ болон Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбоо ("MAS Berlin e.V.), Монголын волейболын холбооны Европ дах салбар зөвлөлтэй хамтран Монгол улс Герман улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулна.
FairWorld - Байгаль эх - уриан дор зохиогдож буйтай холбогдуулан тэмцээний үеэр нэг удаагийн сав баглаа боодол, хүнсний аяга, таваг зэрэг хэрэглээг хумих, тамирчид өөрсдийн ус, ундааны саваа авч ирэх түүнчлэн зохион байгуулагчдаас нөхөн үрждэг байгалийн болон Fair Handel бүтээгдэхүүн ашиглах, эх орны үйлдвэрлэлийг дэмжихийг эрмэлзэнэ.
Тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд Герман улсын Берлин хотын MAX SCHMELLING HALLE спорт цогцолборт болно.
Хаяг : Am Falkpl. 1, 10437 Berlin
Европ дахь Монголчуудын ПҮҮЛ БИЛЬЯРДЫН аварга шалгаруулах III тэмцээн 2019 оны 6 дугаар сарын 8, 9 нд (Pfingst Wochenende) зохион байгуулагдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хилийн чанадад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, сонирхол, найз нөхдөөрөө олон төрлийн тэмцээн уралдаан зохион явуулдаг болсоны нэг хэлбэр энэхүү тэмцээн анх Австри улсын Инсбруке (Innsbruck) болон Чех улсын нийслэл Праг хотод зохиогдож байсан бол энэ удаад Герман улсын нийслэл Берлин хотод зохиогдохоор та бүхнийгээ хүлээж байна.
„ЕВРОПЫН ҮДЭШ“ - АНД НӨХДИЙН ЦЭНГҮҮН
Урин цагт түрэгдсэн хаврын шаргал нарны туяа
Нялх ногооны үзүүрээс салж ядан хоргодох цагаар
Сэтгэл зүрхэнд үүрийн туяа тусгах
Сэргэлэн цовоо спортын андуудтай
Нэг өдрийн танилцал, мянган өдрийн нөхөрлөл үүсгэх
ЕВРОПЫН ҮДЭШ анд нөхдийн Цэнгүүн - Хүндэтгэлийн баярт
Европын өнцөг булан бүрээс хуран цугласан элэг нэгт 300 гаран найзуудтайгаа хамтдаа
дурсгал дүүрэн баярлаж өнгөрүүлэхэд та бүхнийгээ урьж байна.
Өдөр : 2019.06.02 Эхлэл: 19:00 цагаас
Хаяг: Gloria Event Center
Markgrafenstraße 67, 10969 Berlin, Deutschland
Европ дахь Монголчуудын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 2019 онд Унгарын Дебрецен хотод болсон тэмцээний тоглолтын хэсгээс цувралаар хүргэж байн...
Read moreЕвроп тивд хурдацтай өсөн нэмэгдэж байгаа covid-19 вирусын улмаас Европын монголчуудын ахмад сагсан бөмбөгчдийн аварга шалгаруулах 12-р тэмцээн Франц улсын Rouen хот...
Read moreДөрвөн жил тутамд зохиогдож ирсэн Монгол оюуны спортын наадам гадаадад сурж буй оюутан залуусын дунд 2020 оны 3 дугаар сард ОХУ ын Москва хот, БНХАУ ын Бээжин хотууд...
Read moreЕвропын Холбооны улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудын эв нэгдэл, нөхөрсөг зан чанарыг илтгэх, харилцаа холбоог сайжруулан бэхжүүлэх, нийтийн биеийн тамир...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоогоор 85 оронтой х...
Read moreХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр Хүлээлт өндөртэй өдөр – Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Герман улс хэрхэн ...
Read moreЗовох цагт нөхрийн чанар. Франкфуртээс нисэх тусгай үүргийн нислэгт Австралиас багтан нисэх иргэд 4-р сарын 30-ны өдөр Сидней болоод Мелбурнээс нисэх Катарын онгоцо...
Read moreХБНГУ- д Шенгений орнуудын визатай байгаа боловч Covid 19 тахлын улмаас үүссэн хорио цээрээс шалгаалан виза хэтрүүлсэн иргэдэд энэ оны 6 дугаар сарын 30 хүртэл Торгу...
Read moreБалдансамбуу овогтой Энхбаатар (1978 - 2021) Та бидний дотны анд Балдансамбуугийн Энхбаатар маань 2021оны 3 сарын 04 ний өдөр мөнх тэнгэртээ халилаа....
Read more2021 оноо сайн үйлсээр эхлүүлцгээе. - Das Herz vegisst nicht “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгийн Болдсайхан эмч санаачлан явуул...
Read more1991 оноос хойш Монголд тусалж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Монгол дахь үйл ажиллагаагаа зогсооно. Герман улс одоого...
Read moreХБНГУ-аас цаг үеийн байдлаар мэдээлэл - 2020 оны 5 дугаар сарын 6 ны өдөр Хүлээлт өндөртэй өдөр – Долоон долоо хоног үргэлжилж буй хязгаарлалтаа Гер...
Read more