Нийгмийн даатгалын ерөнхий газар “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-ийн гишүүдэд нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаарх сургалтыг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад АНУ, Австрали, Ази, Европ тивийн төлөөлөл болон “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл”-ийн Нийгмийн бодлогын хорооны гишүүд цахим болон танхим хэлбэрээр хамрагдлаа.
Сургалтаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл, Сайн дурын даатгал, даатгалд хамрагдахын ач холбогдол, нийгмийн даатгалын цахим үйлчилгээний талаар танилцуулан, оролцогчдын тавьсан асуултад хариулт өглөө.
Эдгээр хүмүүс сургалтад хамрагдснаар гадаад оронд ажиллаж амьдарч байгаа МУ-ын иргэдэд нийгмийн даатгалын хууль тогтоомж, ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдээлэл түгээх, нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулах тэдний нийгмийн баталгааг хангах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
